Монгол улсын Шадар сайд С.Амарсайхаэ Булган аймгийн Сэлэнгэ сумын малчин хоршоологчидтой уулзаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хийгдэж буй зарим ажлын талаар танилцуулж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр Сэлэнгэ сумын иргэдээс Сэлэнгэ мөрний эргийн бэхэлгээний асуудлыг шийдвэрлэж өгөхийг уламжилсны дагуу УОК-ын даргын хувьд Сэлэнгэ мөрний эргийн бодит нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Тус асуудлын хүрээнд аймаг орон нутгаас сонгогдсон Их хурлын гишүүдтэй санал солилцож, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, өртөг зардлыг ирэх оны төсөвт суулгахаар ажиллана гэдгээ илэрхийллээ.
Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн Сэлэнгэ суманд 23 шинэ хоршоо байгуулагдаж, 220 малчин хоршоонд гишүүнээр элссэн байна. Сэлэнгэ сумын малчин хоршоологчдын дийлэнх нь Үржлийн мал худалдан бойжуулах, борлуулах, Мах, сүү, цагаан идээ бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэл, цех байгуулах, өргөтгөх, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, Бүх төрлийн тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн үйлдвэрлэл, цех байгуулах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх зэрэг чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байна.