Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Ламын гэгээн -375” Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

2014-06-17

7 сарын 5-ны өдрийн 09:00 цагаас Монголын бурхан шашны их сургуулийн хурлын танхимд эрдэм шинжилгээний хурал эхэллээ.  17-р зууны Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Монгол маарамбын оройн чимэг, ууган зурхайч Хамба номун хан, Эрдэнэ бандид хутагт, Ламын гэгээн Лувсанданжанцаны түмэн өлзий гийсний 375 жилийн ойд зориулсан  “Ламын гэгээний өв соёл Төв Ази Болон Монголд олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгаа юм.  Уг эрдэм шинжилгээний хурлыг Баянхонгор аймгийн ИТХ, МУИС-ийн Монголын  соёл иргэншлийн профессорын баг, Лувсанданжанцан судлал төв ТББ, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлэн хийдийн эрдэм соёлын хүрээлэн , Ламын гэгээний Гонгандандэданлин хийд зохион байгуулж байгаа юм байна. Ийнхүү эрдэм шинжилгээний хуралд олон хүмүүс оролцсон бөгөөд эрдэмтэд Ламын гэгээн Лувсанданжанцантай холбогдолтой баримт материалаар илтгэлээ тавьлаа.

Г.Содцэцэг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%