Дорнод аймгийн ИТХ-ын АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сургалт зохион байгуулав

2017-04-12 13:59
Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран “Захиргааны Ерөнхий хууль”, “Цахим хэлэлцүүлэгийн систем буюу http://forum.parliament.mn/ танилцуулга” сэдвээр сургалт зохион байгуулав. 
Сургалтанд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нар болон, ажлын албаны ажилтан нийт 24 хүн хамрагдав.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн М.Нямсүрэн нар “Захиргааны Ерөнхий хууль” сэдвээр Хурлын ажлын албаны ажилтан Т.Гантулга “Цахим хэлэлцүүлэгийн систем буюу http://forum.parliament.mn/ танилцуулга” сэдвээр тус тус танхимын сургалтыг зохион байгуулсан нь шинэ тутам эмхлэн зохион байгуулагдсан аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан нарын хувьд ихээхэн ач холбогдолтой болсон юм. 
Цахим хэлэлцүүлэгийн систем буюу http://forum.parliament.mn/ гэдэг нь хэрэглэгчдийн хувьд ойлгоход энгийн, ашиглахад хялбар, интернэт хэрэглээ, технологийн хөгжилд суурилсан Хууль санаачлагчидтай цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүй, өөрт хэрэгтэй хууль, шийдвэр, бусад мэдээллийг нэг дороос харах, боломжийг олгодог вэб сайт юм.












2017-04-12 13:59

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд