Дорнод аймгийн ИТХ-ын АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдэд зориулж нэг өдрийн сургалт зохион байгуулагдлаа.

2016-10-12 09:44
Өчигдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт аймгийн Цагдаагийн газрын хурлын танхимд Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдэд зориулж нэг өдрийн сургалт зохион байгуулав. Сургалтаар гэмт хэргийн улмаас хохирогч, гэрч, гэмтэн болсон хүүхдийн жам ёсны эрхийг хамгаалахад Хүүхдийн хууль зүйн хороо хэрхэн хамтран ажиллах талаар Хүүхдийн эрхийн Үндэсний төвийн тэргүүн, сургагч багш П.Цэвээн "Хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хүүхдийн эрх", "Монгол Улсын хүүхэд хамгааллын бодлго", Эрүүгийн процесс ба хүүхэд хамгаалал" сэдвээр сургалт хийж бүлгээр ажиллав. Сургалтанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажил хариуцсан ажилтан, аймгийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, цагдаагийн газрын хүүхдийн байцаагч, өмгөөлөгч, сургуулийн нийгмийн ажилтан нар болон бусад байгууллагын төлөөлөл хамрагдсан бөгөөд Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дүрмийн төсөл боловсруулахад багаар ажиллаж, дүрмийн төсөлд саналаа нэмэрлэв.





2016-10-12 09:44

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд