Дорнод аймгийн ИТХ-ын АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дорнод аймаг дахь Монголбанкны салбарын товч түүх

2017-05-15 17:20

Дорнод аймаг дахь Монголбанкны салбар нь 1925 оны 6 дугаар сард Худалдаа, аж  үйлдвэрийн банкны Баянтүмэн Хан-уулын хошууны 4 дүгээр хэлтэс (Санбэйс) нэртэй байгуулагдаж дарга, нярав, нягтлан бодогч, нярав зэрэг 6 орон тоогоор ажиллаж эхэлснээр Дорнод аймаг дахь банкны байгууллагын үндэс суурь тавигджээ. 


Дорнод аймаг дахь Монголбанкны салбарын үе үеийн удирдлага, ерөнхий нягтлан бодогч, ахлах няраваар ажиллаж байсан ажилтнууд:

      1991 оноос банкны 2 шатлалт тогтолцоо бий болж, цомхон орон тоотой орон нутагт  төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэн, сурталчилан ажиллах болсон. Улс оронд өрнөсөн ардчилал, өөрчлөлт шинэчлэлтийг дагаж нийгмийн амьдралын тогтолцоо зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр 1991 оны 8 дугаар сараас Дорнод аймаг дахь банкны контор нь Монголбанкны салбар болж өөрчлөгдөн шинэчлэгдэж Монголбанкны үүргийн дагуу банкны үйл ажиллагаанд хяналт тавих, банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах, бэлэн мөнгөний үйл ажиллагаа эрхлэн явуулах зэргээр төрийн мөнгөний бодлогыг орон нутагт хэрэгжүүлж эхэлсэн юм. 
1991 оны 2 дугаар сард Хөрөнгө оруулалт технологийн шинэчлэл, 4 дүгээр сард Даатгал, 8 дугаар сард Хөдөө аж ахуйн банкны салбаруудыг биеийг нь даалган, мэргэжилтэй  боловсон хүчнээр ханган гаргаж, үйлчлүүлэгч байгууллагуудыг хуваарилан өгч үйл ажиллагааг нь эхлүүлэв.

Тус аймагт 1993 оны 2 дугаар сард Төв Ази, 5 дугаар сард Монгол-Буриадын хамтарсан олон улсын Сэлэнгэ, 6 дугаар сард Худалдаа, хөгжлийн банкны салбарууд байгуулагдаж ажиллалаа. 

Зарим банкуудын үйл ажиллагаа доголдсоноос 1994 онд Сэлэнгэ, 1995 онд Төв Ази, 1996 онд Даатгал, 1999 онд Сэргээн босголт, Хөрөнгө оруулалт технологийн шинэчлэлийн банкны салбаруудыг татан буулгаж, үйл ажиллагааг нь зогсоосон. Үүнтэй зэрэгцэн татан буугдсан банкуудын зах зээлд эзлэх байр суурийг нөхөж 1999 онд Монгол шуудан,  2002 онд Хасбанк, 2004 онд Зоос, 2005 онд Голомт, 2007 онд Хадгаламж, 2009 онд Төрийн, 2012 онд Капитал банкууд салбараа нээснээс 2009 онд Зоос банкны үйл ажиллагааг зогсоож, 2010 онд Монгол шуудан банк Хадгаламж банктай нэгдэж, 2013 онд Хадгаламж банк Төрийн банктай тус тус нэгдсэн байна.

Тус аймагт 2016 оны 10 дугаар сарын байдлаар ХААН Банк, Худалдаа, хөгжлийн банк, Хасбанк, Голомт банк, Капитал банк, Төрийн банкны 6 салбар, 35 тооцооны төв, 3 тооцооны касс нийт 43 нэгжээр үйлчилж байгаа бөгөөд тэдгээрт 269 ажилтан ажиллаж аймгийн бүх аж ахуйн нэгж, иргэдийн банкны ажил үйлчилгээ, зээл, төлбөр тоооцоог гүйцэтгэж байна. 

Одоогоор Дорнод аймаг дахь Монголбанкны салбар нь захирал, ахлах хянан шалгагч, хянан шалгагч, нягтлан бодогч, нярав, жолооч гэсэн 6 орон тоот, 1 гэрээт ажилтантайгаар орон нутагт Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, банкуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, банкуудын төлбөр тооцоо, бэлэн мөнгөөр хангах үйл ажиллагааг эрхлэн  явуулж байна. 

Бид 2014 онд  Монгол улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний түүхт 90-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд банкны ахмад ажилтнуудын “Эргэн дурсахуй” цуврал дурсамж нэвтрүүлэг бэлтгэн орон нутгийн телевизээр сурталчилсан. 
Мөн “Мөнгөн шастир” хэмээх нэртэй банкны үе үеийн ажилтнуудын дурсамж, сэтгэгдлээр бүтсэн, түүхчилсэн номыг анх удаа эмхэтгэж, хэвлүүлэн гаргасан.

Дорнод аймаг дахь банкны түүх, үүсэл, хөгжил, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны цар хүрээ, санхүүгийн тайлан, салбартай холбогдон гарсан эрх зүйн актууд, салбарын үйл ажиллагааны үзүүлэлтүүд, шагнал урамшуулал, удирдах ажилтны намтар, ахмад настнуудын мэдэлээл зэргээр түүхчилсэн лавлахыг powerpoint файлаар бэлтгэн фото зургаар баяжуулан анх удаа хийж жил бүр баяжуулан ажиллаж ирсэн.  
Монголбанкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах, Төрийн мөнгөний бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, Монголбанкнаас хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд банкны ажилтнуудын дунд дараах ажлуудыг санаачилан хийгээд байна.Үүнд: 
1.  2015 оны 3 дугаар сард “Монгол төгрөг-Монголын баялаг” сэдэвт танин мэдэхүйн телевизийн цэнгээнт АХА тэмцээн, 

2.  2015 оны 10 дугаар сард   “Монголын түүхэн дэх төлбөр тооцооны хэрэгслийн үүсэл хөгжил” сэдэвт илтгэлийн уралдаан, 

3.  2016 оны 5 дугаар сард “Банк-бидний бахархал” сэдэвт танин мэдэхүйн уралдаант телевизийн нэвтрүүлэгүүдийг бэлтгэж орон нутгийн телевизээр давтамжтайгаар хүргэж, салбарын Dornod aimag Mongolbank гэсэн Facebook хуудас болон Youtube.com сайтад байршуулж олны хүртээл болгосон.   

4. Сар, улирал жилээр Дорнод аймаг дахь банкуудын ажлын үзүүлэлтийн инфографик судалгаа, бүс нутгийн аймгуудад үйл ажиллагаа явуулж буй банкуудын (Дорнод, Сүхбаатар, Хэнтий) ажлын үзүүлэлтүүдийн харьцуулсан судалгаа, чанаргүй зээл болон зээлийн давхардлын судалгааг хийж Төв банк болон аймаг орон нутгийн болон банкны салбарын удирдлагуудыг мэдэллээр ханган ажиллаа. 

5. Жижиг дунд үйлдвэрлэлийн түүвэр судалгаа, нийгэм эдийн засгийн байдал, иргэдийн амьжиргааны түвшин болон санхүүгийн салбарын үйл ажиллагааны түүвэр судалгааг тус тус авч Монголбанкны Мөнгөний бодллого, судалгааны газарт хүргүүлж ажиллав. 

Монголбанкны санхүүгийн систем дэх үндсэн үүрэг нь санхүүгийн зах зээл, банкны салбарын тогтвортой байдлыг хангах явдал бөгөөд манай улсын хувьд банкны салбарын тогтвортой байдал нь санхүүгийн тогтвортой байдлын гол цөм юм. Энэхүү үүргийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанк нь банкны үйл ажиллагааны доголдлоос санхүүгийн системд учруулж болзошгүй хор хохирлоос зайлсхийх зорилгоор банкуудад хяналт шалгалтыг тогтмол хийж, банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулж байна.

6. Аймгийн Засаг даргатай хамтран ажиллаж, банкны залуу ажилтнуудын хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, идэвх санаачлагыг өрнүүлэх, бусдад үлгэр дууриал болгох зорилгоор “Банкны оны тэргүүний ажилтан” шалгаруулж Дорнод аймгийн засаг даргын нэрэмжит шагналаар шагнуулах ажлыг тус салбараас санаачлан сүүлийн 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Худалдаа, хөгжлийн банкны Дорнод салбарын харьяа Хэрлэн тооцооны төвийн менежер М.Ганбилэг, Төрийн банкны Дашбалбар тооцооны төвийн захирал Ц.Энхбат нар  Дорнод аймгийн “Банкны 2016 оны тэргүүний ажилтан” батламж, цомоор шагнагдав.

7. Дорнод аймаг дахь Монголбанк нь 2017 онд “Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн макро орчны судалгаа”-г сүүлийн  7 жилийн байдлаар (2010-2016 онуудын) хийж хэвлэн гаргав.

Судалгаанд орон нутаг дахь банкуудын актив, зээл, харилцах, хадгаламжийн үлдэгдлийг  өсөлт, бууралт, боловсон хүчин, банкны нэгж, зээл, харилцах, хадгаламжийн хүүний мэдээлэл,  Дорнод аймаг дахь банкуудын үйл ажиллагааны голлох үзүүлэлтийн харьцуулалт, банкуудын бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны төхөөрөмж, карт эзэмшигчдийн тоон мэдээлэл, эмиссийн үйл ажиллагаа, мөн Дорнод аймгийн хүн амын мэдээлэл, эрүүлийг хамгаалах салбар, хөдөө аж ахуй, барилга угсралт, их засварын гүйцэтгэлийн мэдээлэл, орон нутгийн төсвийн орлого, зарлага, хөдөлмөрийн зах зээлийн төлөв, харилцаа холбоо, тээврийн салбарын төлөвлөгөө, гүйцэтгэл, тээврийн хэрэгслийн тоон үзүүлэлт, төмөр замын Баянтүмэн тасгийн ажлын үзүүлэлт, Ерөнхий боловсролын сургуулиуд, Дорнод Их сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж зэрэг боловсролын салбарын үзүүлэлт, Нийгмийн даатгал, нийгмийн халамжаас тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоон мэдээллээр харьцуулсан  судалгааг хийж ажиллаа.

Салбарын захирал Х.Алтангэрэл, нярав Д.Алтанчимэг нар нь 2016 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдлаа.

Салбарын ахлах хянан шалгагч Т.Сэлэнгэ нь Төв банк (Монголбанк)-ны үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд хамт олноо манлайлж “Оны тэргүүний ажилтан”-аар, хянан шалгагч Ч.Тунгалагтуяа нь салбарын “2016 оны тэргүүний ажилтан”-аар тус тус шалгарав.

     Дорнод аймаг дахь Монголбанкны салбар нь Төв банк (Монголбанк)-ны үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд байгууллага хамт олноо манлайлж тэргүүний орон нутаг дахь салбар, хэлтсээр шалгарч, “1 БАЙР”-ын өргөмжлөлөөр шагнууллаа.




2017-05-15 17:20


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд