Дорнод аймгийн ИТХ-ын АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АНУ-ын Элчин сайд Майкл С.Клеческийг хүлээн авч уулзлаа

2020-05-05 11:10

АНУ-ын Элчин сайд Майкл С.Клеческийг хүлээн ав

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр (2020.04.29) АНУ-ын Элчин сайд Майкл С. Клеческийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Дэлхий даяар тархсан шинэ коронавирусийн үеийн Монгол Улсын  эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, энэ үед Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар танилцууллаа. Мөн үеэр Монгол Улс Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах зөвлөмжүүдийг хэрхэн хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд энэ хүрээнд ахиц дэвшил гарч байгааг ноён элчин сайд Майкл С. Клечески сайшаалаа. АНУ-аас тус хэрэгжилтийг ханган ажиллаж буй Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дотоод үйл ажиллагаанд олон улсад өргөн хэрэглэгддэг мэргэжлийн программыг худалдаж авах, суурьлуулахад шаардагдах санхүүжилт болон зохион байгуулалтын ажлуудад туслалцаа үзүүлэх юм. Уг программ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын мансууруулах бодис болон зохион байгууллалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар (UNODC)-аас дэлхийн 60 гаруй улсад ашиглагддаг GoAML программ юм.

Ийнхүү уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны үр дүнгийн талаар санал солилцож, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цар тахлын хүнд хэцүү цагт АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад үзүүлж буй тусламж дэмжлэгийн хариуд талархал илэрхийллээ


2020-05-05 11:10

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд