Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Цаг үеийн мэдээ


нийт 1446

Цахим сургалт зохион байгууллаа

2021-05-21 577
Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, аймгийн Прокурорын газраас хамтран сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, сумдын ЗДТГ-ын албан хаагчдад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын хүрээнд цахим сургалтыг зохион байгууллаа.

Олон улсын гэр бүлийн өдрийн мэнд хүргэе

2021-05-14 654
🌍НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг. 🇲🇳 Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл гэж үздэг. Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм. ✅ Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 27 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 16 дахь удаагаа тэмдэглэж байна. Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Увс аймаг дахь Цагдаагийн газраас танай гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 🙏АЙЛ ӨРХ БҮХЭН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГ...

Аялагчдын тав тухыг хангасан ОТОГЛОХ ЦЭГҮҮДИЙГ жуулчдын хөдөлгөөн ихтэй газруудад нэмж байгуулна.

2021-05-13 709
✅Аялагчдын тав тухыг хангасан ОТОГЛОХ ЦЭГҮҮДИЙГ ⛺️ 🚣‍♂️ жуулчдын хөдөлгөөн ихтэй газруудад нэмж байгуулна.

Нийт сувилагч нартаа Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэнд хүргэе

2021-05-12 924
Дэлхий нийтийг хамарсан Коронавирусын халдвар (ковид-19)-ын цар тахлын үед хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хүлээсэн үүргээ мэргэжлийн өндөр түвшинд хариуцлагатай гүйцэтгэн, бусдыгаа манлайлан ажилласан сувилагч нарыг Олон улсын сувилагчдын баярыг тохиолдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж урамшууллаа.

“Hогоон дуу хоолой” сарын аяны хүрээнд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна

2021-05-10 674
Увс аймгийн ИТХ-ын дэргэдэх Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу мөн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх зорилготой “Hогоон дуу хоолой” сарын аяны хүрээнд аймгийн ИТХ, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Улаангом сумын хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн газруудын үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт, хэмжилт хийх ажлыг эхлүүллээ.

УВС, ХОВД, БАЯНХОНГОР АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН 2 ӨДРИЙН СУУРЬ СУРГАЛТ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2021-05-06 925
“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл, Удирдлагын академи, аймгуудын ИТХ-ын Ажлын алба хамтран Увс, Ховд, Баянхонгор аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтыг энэ сарын 05-06-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна. Тус сургалтаар Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа, Байгаль хамгаалал, газрын харилцаа ИТХ болон иргэдийн оролцоо, Орон нутгийн төсвийн удирдлага зэрэг сэдвүүдээр Удирдлагын академийн багш Доктор, дэд профессор Я.Бямбаяр, Доктор, дэд профессор Г.Жаргал, Доктор, дэд профессор Л.Отгонтуяа нар сургалт орж байгаа юм.

ОЙН ЗУРВАС БИЙ БОЛГОНО

2021-05-04 421
Самбартай хөтлөөс Гашууны голын гүүрний чиглэлд Улаангом руу орж ирдэг замын дагуу ойн зурвас байгуулахаар Хот тохижилт үйлчилгээний газар ажиллаж байна. Тухайн зам дагуу эхний ээлжид 1850м2 газарт ногоон байгууламж бий болгох бөгөөд 150ш Улиас, 160ш Бургас тариалж түүний арчилгаа усалгааг бүрэн хариуцан ажиллана. Энэ ажил амжилттай хэрэгжсэнээр цаашдаа угталт үдэлтийн самбар хүртэл ойн зурвас бий болох эхлэл тавигдаж байна🌳🌳🌳 Хариуцан эхлүүлж байгаа хот тохижилт үйлчилгээний газрын хамт олонд амжилт хүсье.

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁС ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ

2021-05-03 1017
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилснээр иргэдэд хамгийн ойр нэгж болох баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгосон. Мөн орон нутагт баг, сум, аймаг, хотод хороо, дүүрэг, нийслэл гээд шат шатны удирдлагын чиг үүрэг, эрхийн давхардлыг арилгаж, тодорхой болгосон зэрэг хуулийн шинэчлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. "Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд

НЭГЖ ДЭХ ТӨРИЙН УДИРДЛАГЫН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ

2021-04-30 688
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилснээр иргэдэд хамгийн ойр нэгж болох баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгосон. Мөн орон нутагт баг, сум, аймаг, хотод хороо, дүүрэг, нийслэл гээд шат шатны удирдлагын чиг үүрэг, эрхийн давхардлыг арилгаж, тодорхой болгосон зэрэг хуулийн шинэчлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. "Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд

ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ БАЙХ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2021-04-30 960
Жил бүрийн 4-р сарын 30 бол хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр. Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг дэлхий дахинд 2001 оноос хойш, харин манай улсад 2006 оноос хойш Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар тэмдэглэж ирсэн. Энэ өдөр хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлууд зохион байгуулж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг эцэг, эх, асран хамгаалагч нарт уриалж сануулдаг уламжлал тогтсон. 2021 онд хатуу хөл хорионы үе таарсан ч Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газар, Хүүхдийг ивээх сан хамтран “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” уриан дор цахим орчинд тэмдэглэж байна. #ХАЙРААР_ҮЛГЭРЛЭЕ

Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа.

2021-04-29 988
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батболд өнөөдөр /2021.04.29/ аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байрны үйл ажиллагаа, орчин, нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.

НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ

2021-04-29 713
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилснээр иргэдэд хамгийн ойр нэгж болох баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгосон. Мөн орон нутагт баг, сум, аймаг, хотод хороо, дүүрэг, нийслэл гээд шат шатны удирдлагын чиг үүрэг, эрхийн давхардлыг арилгаж, тодорхой болгосон зэрэг хуулийн шинэчлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. "Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4992
3595 / 72%
879 / 18%
251 / 5%
267 / 5%