Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн бэлгэ тэмдэг

2016-11-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн №06 тогтоолоор Дорнод аймгийн бэлгэ тэмдгийг баталсан байна.

Дорнод аймаг нь Монгол улсын зүүн хязгаарт ургах нарыг угтан тосч оршдог, онгон дагшин, тал хээр голлосон, нуур, гол мөрөн элбэгтэй, цагаан зээрийн бэлчээр нутаг юм.

Аймгийн бэлгэ тэмдэгт ургахын улаан наран улан доороос мандаж, зээр, зэрэглээ хоёр нь хурд булаалдан уралдаж, зон түмнээ ундаалсан Хэрлэн мөрөн мяралзсан Дорнын их талыг суурь болгон дүрсэлсэн.

Тэнгэр газрын заагт төрийн бичиг болох кирилл үсгээр "ДОРНОД” гэсэн үгийг байрлуулж, өвөг дээдсийнхээ өвлүүлж үлдээсэн энэ газар нутгаа унаган төрхөөр нь хайрлан хамгаалж явахыг бэлэгшээж, нарны алтан шар өнгөтэй тойргоор хүрээлснээр хойч үедээ онгон дагшнаар нь хамгаалан уламжлуулахыг бэлэгдэл болголоо.

Дорнод гэдэг үгийн доор газрын цэнхэр мандал дээгүүр татсан долгиотсон дүрсийг Хэрлэн голын урсгал, талын зэрэглээ хоёрыг хослуулан дүрсэлж, зах хязгааргүйн бэлгэдэл болгосон юм. Энэ нь далбааны ерөнхий хэлбэрт улам тодорхой дүрслэгдэж, Дорнод Монголын цэнхэр талын агуулгыг илэрхийлнэ.

Цэнхэр талын дээр гэрэлтсэн тэнгэрийг Монголчуудын дээд тэнгэр, язгуурын гаралтай холбон үзэж, цагаан сүлдийг хадгалан тахиж, өргөн мандуулж байсан түүх, төрийн үйл ариун бадрахын утгыг бэлэгшээж, үнэн цагаан өнгөөр шийджээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%