2023-12-19
270
Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн 19 дүгээр хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд болов. Хуралдаанаар:
-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны ажлын тайлан хэлэлцэх тухай,
-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай,
-Сумын ИТХ-ын Хороодын 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай,
-Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх тухай,
-Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийн талаар мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх тухай,
-Хүүхэд хамгааллын талаар сумын Засаг даргаас зохион байгуулсан ажлын тайланг хэлэлцэх тухай,
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сумын Засаг даргаас зохион байгуулсан ажлын тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх тухай,
-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны үеэр гарсан санал шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээний хэрэгжилтийг сонсох тухай,
-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийн чөлөөлж, нөхөн сонгох эсэх тухай,
-Сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын 2023 оны тайланг хэлэлцэх тухай,
-Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөө батлах тухай,
-Тохижилт үйлчилгээний ангийн 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай,
-Сумын ИТХ-аас гарсан шийдвэрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх тухай,
-“Алтаргана-2024” наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил хангах ажлын мэдээллийг сонсох тухай,
-Гэр хорооллын айл өрхийн дулаан, халаалтыг шийдвэрлэхэд дэвшилтэд технологи нэвтрүүлэх талаар танилцуулга мэдээлэл сонсох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.