ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД:
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдээс шинээр үйлдвэр бий болгох буюу үйл ажиллагааг нь өргөтгөхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр дараах тэргүүлэх чиглэлийн дагуу хэрэгжих төслийн материалыг хүлээн авна. Тэргүүлэх чиглэлүүд:
- Шинэ техник, технологи нэвтрүүлэх
- Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Жимсний жүүс үйлдвэрлэл
- Хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Эмчилгээний болон эрүүл зөв хоол үйлдвэрлэл
- Барилгын материал үйлдвэрлэл
- Гэр ахуйн болон барилгын материалын хэрэгсэл үйлдвэрлэл
- Төмөр эдлэл үйлдвэрлэл
- Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Сав баглаа боодол үйлдвэрлэл байгаль орчинд ээлтэй байх
- Цаас үйлдвэрлэл
- Гоо сайхан, ахуйн ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэл
- Алслагдсан гэр хорооллын багуудад шинээр байгуулах үйлчилгээний чиглэл
- Эмийн сан
- Хувийн цэцэрлэг
- Халуун усны газар
- Үсчин, ахуйн үйлчилгээний газар
- Бусадчиглэл
- Авто машины 24 цагийн засвар үйлчилгээ
- Дугуй засвар
- Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх үйлчилгээний газар
СУМ ХӨГЖҮҮЛЭХСАНГИЙН ХӨРӨНГӨӨР ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭДТАВИГДАХ ШААРДЛАГУУД:
- Тухайн суманд бүртгэлтэй буюу байнга оршин сууж үйл ажиллагаа нь тус суманд явагддаг байх;
- Сум хөгжүүлэх болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
- Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;
- Жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх (түүнийг нь нотлох баримт бичиг шаардлагатай)
ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ
- Жилийн 3,0 % хүүтэй
- 3 жил хүртэл хугацаатай
- Иргэн 8,0 сая, Хуулийн этгээд 15,0 сая хүртэл төгрөг
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Төсөл /Бизнес төлөвлөгөө/
- Зээл хүссэн тухай өргөдөл /Хуулийн этгээд бол албан хүсэлт/
- Өөрийн болон хамтран зээлдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/
- Оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт
- Жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх (түүнийг нь нотлох баримт бичиг шаардлагатай).
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны лавлагаа
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ:
2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд төслийн материалыг Дархан сумын ЗДТГ-ын Хөтөлбөр, төсөл, жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн/Утас: 99399090/ хүлээн авна.
ДАРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР