Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БИЧИЛ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

2017-04-19

2015 оны 08 сараас эхлэн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох (JICA) Монгол Улсын БСШУСЯ болон ХНХЯ-тай хамтран “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус төсөл нь сонгосон аймаг, дүүрэг, сургуулиудад хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт үед илрүүлэн хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээнд эрт хамруулахад чиглэсэн загварыг бий болгож үндэсний хэмжээнд өргөжүүлэх зорилготой юм байна. Төслийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2 дахь удаагаа “Бичил төсөл”-ийн уралдаан улс даяар зарлажээ. Бичил төслийн хүрээнд 12 сая төгрөгийн санхүүжилтийг олгох боломжтой гэв. Тусгай хэрэгцээт хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсрол, сургалтын төрөл бүрийн арга хэлбэрүүдийг хэрэгжүүлж туршин, үр нөлөөг судалснаар үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх боломжтой загварыг бий болгох зорилготой аж. Төсөлд оролцох байгууллагууд 2017 оны 05 дугаар сарын 02-ны (Мягмар) 17:00 цагаас өмнө Байгууллагын танилцуулга, Бичил төслийн өргөдөл, Төсөвийн танилцуулга материалаа jica15start@gmail.com цахим хаягаар ирүүлэх юм байна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 94240702, 86340702 утсаар авах боломжтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%