Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Даваасамбуу, Б.Бадамханд, Д.Туяа, Н.Болор-Эрдэнэ, багийн ИНХ-ын дарга Ц.Лхагвасүрэн, Ц.Мөнхбаатар нар 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 8 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа танилцлаа.

Дархан сумын 8 дугаар цэцэрлэг нь 2015 оны 9 сард ашиглалтанд орж, 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч өнөөдөр 200 хүүхдэд сургуулийн өмнөх бололвсролыг олгон, 6 бүлэг 25 багштайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эцэг эхчүүдийнхээ хүчээр цэцэрлэгийн хашаа барьж, камержуулах ажлуудыг хийсэн байна.

Төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга нар 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгчтэй санал солилцож байхад
- Цэцэрлэгийн гадна хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах, анги доторх хүүхдийн тоглоомын хүрэлцээг нэмэгдүүлэх
- Төв замаас цэцэрлэг рүү салсан замыг сайжруулах, тэмдэг, тэмдэглэгээтэй болгох
- Хүүхдийн чийгжүүлэлтийн танхимтай болох
- Төвлөрсөн дулаанд холбох зэрэг асуудлуудыг тавьж байна.

Цэцэрлэг, сургуулиудын үйл ажиллагаатай танилцсаны дараа тулгамдаж буй асуудлуудын талаар тавьсан саналуудыг нэгтгэн, аймаг, сумын Засаг дарга, БСУГ-т хүргүүлэх юм.