Тавдугаар сард Дархан-Уул
аймгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим буюу 11.9-13.1 градус, бусад
нутгаар уг дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй байна. Хоёрдугаар
арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр /18-20, 21-23 нд/ шөнөдөө
9-14 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд
үе болон эцсээр/24-30 нд/ бага зэрэг сэрүүсч шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19
градус дулаан байна. Бусад хугацаанд нийт нутгаар
шөнөдөө 1-6 градус дулаан, өдөртөө 19-24 градус дулаан байна. Энэ сард нутгийн
зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим буюу 34мм, бусад нутгаар дунджаас
ахиу хур тунадас орох төлөвтэй. Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр
/14-17, 24-27 нд/ зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Салхи
нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн
дунд үе болон эцсээр зарим газраар 14-16 м/с, зарим үед 18 м/с хүртэл ширүүсч
их төлөв шороон шуурга шуурах төлөвтэй байгаа талаар Ус цаг уур орчны
шинжилгээний албанаас мэдээллээ.