Аймгийн Засаг даргын санаачлагаар Эрүүл мэндийн салбарын
нээлттэй хаалганы өдөр 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр болж өнгөрсөн. Энэ
өдрийн хүрээнд Нэгдсэн эмнэлгийн 1, 2 дугаар амбулатороор 854 иргэн үзлэгт
хамрагдснаас 291 иргэн шинжилгээ хийлгэж 164 иргэнд сургалт сурталчилгаа
явуулжээ. Аминхолбоо өрхийн эрүүл мэндийн төвд 115, Гэрэлтэй өрхийн эрүүл
мэндийн төвд 25, МЭДСТОБ өрхийн эрүүл мэндийн төвд 45, Госхот өрхийн эрүүл
мэндийн төв 257, Түвшинхолбоо өрхийн эрүүл мэндийн төвд 72 иргэн тус тус үзлэг
шинжилгээнд хамрагдсан байна. Нийт Өрхийн эрүүл мэндийн 5-н төвөөр 514 иргэн
үйлчлүүлж витаминжуулалтад 254 иргэн хамрагдаж 20-н хэвтрийн өвчтөнд асаргаа
сувилгааг хийсэн ажээ. Мөн хувийн хэвшлийн 10-н эмнэлэг 279 иргэдэд үнэ
төлбөргүй эмчилгээ үйлчилгээг үзүүлж 62 шинжилгээ, 91 иргэнд сэргээн засах
эмчилгээг хийжээ.