Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“АЛИВАА ЭРСДЭЛ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017-05-03

    Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран 04 дүгээр сарын 28-ны өдөр Уул уурхайн жишиг сургууль политехникийн коллежийн оюутан болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Аливаа эрсдэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
    Уг сургалтад политехникийн коллежийн 70 гаруй оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 100 орчим сурагчдыг хамруулан гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголт, мансууруулах бодисын хор уршиг, үр дагавар, цахим орчинд ажиллах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх, анхаарах асуудал, аливаа болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх аргад суралцах, үе тэнгийн дарамт хүчирхийлэл, үүнд өөрийгөө хэрхэн өртүүлэхгүй байх зэрэг сэдвээр мэдээлэл өглөө. Сураглтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн Б.Билгүүн сургагч багшаар ажиллаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%