Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“СТАНДАРТ СТИЙЛ” ХХК-ИЙН ХАМТ ОЛОН ҮЙЛДВЭРИЙН РАЙОНЫ ЗАМЫГ ЗАСВАРЛАВ

2017-05-08

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Стандарт стийл ХХК-ийн захирал М.Жаргалсайхан нь нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн байгууллагын хөрөнгөөр үйлдвэрийн районы замыг нөхөж, засварлалаа.
Дарханчуудын хэлж заншсанаар үйлдвэрийн районы буюу толгой дамнасан зам нь АШУҮИС-ын уулзвараас үйлдвэрийн район хүртэл 1,6 км үргэлжилдэг бөгөөд удаан хугацааны туршид засварлагдаагүй өнөөг хүрчээ. 
Стандарт стийл ХХК-ийн Минж бетон үйлдвэрийн хамт олон замыг нөхөж засварлах ажлыг гардан гүйцэтгэсэн ба нийт 2 сая гаруй төгрөгийн эд материалын зардал шаардагдсан байна. 
“Дархан хоттойгоо ажил амьдралаараа холбогдсон иргэн бүр, ААНБ бүр хотынхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулцгаая” хэмээн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Стандарт стийл ХХК-ийн захирал М.Жаргалсайхан уриаллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%