Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАНЧУУД ЯЛАЛТЫН БАЯРЫН 72 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

2017-05-09

       Одоогоос 72 жилийн тэртээх 1945 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр Дэлхийн II дайныг өдөөгч фашист Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар энэ өдрийг албан ёсоор Зөвлөлтийн ард түмний ялалтын баяр болгон тэмдэглэх болсон юм. 
Энэ өдөр бол ганц зөвлөлт ч гэлтгүй Дэлхийн II дайнд зовж, зүдэрсэн бүхий л ард түмний ялалтын баяр билээ.
Энэхүү баярын хүрээнд Дархан-50 цогцолборт Ялалтын баярын 72 жилийн ойн баярын арга хэмжээг зохион байгуулсан ба  энэхүү баярын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцсон юм.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: “1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дайн эхлэхэд Монгол төр мэдэгдэл гаргаж, ЗХУ-тай байгуулсан гэрээндээ тууштай байхыг нотолж дайныг ялалтаар дуусгахад бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлсэн. Хөдөлмөрч ард түмнийхээ халуун сэтгэлийн хандиваар бэлгийн цуваануудыг бүрдүүлэн, шилдэг сайн агт морьдоо өгч, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол Ард” нисэх онгоцны эскадрилийг байгуулан Улаан армид бэлэглэсэн нь ялалт байгуулахад бодит үүрэг гүйцэтгэснийг эргэн дурсахад бахдалтай байна.  Оросын ард түмэн, баатарлаг цэрэг эрсүүд мөнхийн алдраа дуурсган хүн төрөлхтнийг аварч, түүхэн ялалт байгуулсныг Монголын ард түмэн гүнээ хүндэтгэж байдаг билээ. “ хэмээгээд мөнхийн хөрш, ах дүүгийн найрамдалт Оросын ард түмэнд Аугаа эх орны дайны ялалтын баярын мэндийг дахин хүргэж, Орос-Монголын найрамдалт харилцаа улам батжиж, түүхийн алтан хуудсууд улам баяжин дэлгэрэхийн ерөөлийг дэвшүүллээ.
Уг арга хэмжээний үеэр дэлхийн 2 дугаар дайнд оролцсон ахмад дайчин Д.Цэрэндаш гуай дайны хүнд жилүүдийн түүхэн үйл явдлуудын тухай  дурсан өгүүлсэн бөгөөд мөн Залуучууд театрын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ өргөж, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн зэвсэг техникийн үзэсгэлэн гаргалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%