Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нийтийн аж ахуй үйлчилгээний газар ЗИЛ-130 маркийн авто машинтай болов

2017-05-10

Аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь нийт 29 машин техник хэрэгсэлтэй боловч 12 нь үйлчилгээнд явдаг ажээ. Дархан сумын орон сууцны болон гэр хорооллын багуудын хог тээврийн үйлчилгээнд явж байгаа машинууд өдөрт 5-6 рес хийж ойролцоогоор 1000 куб метр хогийг ачин зайлуулдаг байна. 2014 онд Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр ЗИЛ-130 маркийн 4 машиныг нийлүүлсэн бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл парк шинэчлэлт хийгээгүй бөгөөд энэ жил уг машиныхаа тоог нэгээр нэмлээ. Зөвхөн хог хаягдлаас гадна тоглоомын талбай, гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт хамгаалалтыг хариуцдаг тус газарт хог тээврийн машинаас гадна цас хусах, ногоон байгууламжийг услах машин техник гээд иж бүрэн парк шинэчлэлт хийх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгаа ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%