Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУВИЛАГЧ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮД БАЯРАА ТЭМДЭГЛЭВ

2017-05-15

Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд ачааны хүндийг үүрч, өдөр шөнийг үл огоорон зүтгэж яваа Сувилагч, эрүүл мэндийн тусгай мэргэжилтнүүдийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг Дархан-Уул аймгийн хэмжээнд тэмдэглэж, “Цагаан өмсгөлтөн” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран зохион байгууллаа. Уг ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Батболд нарын тэргүүтэй холбогдох албаныхан оролцож Цагаан өмсгөлтнүүддээ баяр хүргэлээ. Энэ өдөр сувилагч нар болон Эрүүл мэндийн тусгай мэргэжилтнүүддээ хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирсэн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Төвшин сэтгэл cан"-гаас 7 дахь жилдээ уламжлал болгон Дархан-Уул аймгийн шилдэг сувилагчийг шалгаруулж "Сувилахуйн гэгээн дагина” цом өргөмжлөлийг гардуулав. Энэ удаагийн шилдгүүдээр Хонгор сумын ЭМТ-ын сувилагч н.Дуламсүрэн, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн сувилагч Ж.Баттүвшин нар шалгарсан. "Сувилахуйн гэгээн дагина"-аар шалгарсан сувилагчийн цом, өргөмжлөлийн хамт 500 мянган төгрөг гардуулан өгсөн юм. “Цагаан өмсгөлтөн” ёслолын ажиллагааны оргил мөч нь Шилдгийн шилдгүүдээ тодруулах явдал байлаа. Тухайлбал, Хувийн хэвшлийн эмнэлгийн “ШИЛДЭГ СУВИЛАГЧ”-аар Дархан Үйлс эмнэлгийн Ахлах сувилагч Л.Батдулам, Өрхийн Эрүүл мэндийн төвийн “ШИЛДЭГ СУВИЛАГЧ”-аар Гэрэлтэй Өрхийн Эрүүл Мэндийн төвийн сувилагч Л.Бадамсүрэн, Сумын Эрүүл Мэндийн төвийн “ШИЛДЭГ СУВИЛАГЧ”-аар Шарын гол сумын ЭМТөвийн сувилагч П.Амарбаясгалан, “ШИЛДЭГ СУВИЛАГЧ”-аар Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн сувилагч Д.Ариунаа, “ШИЛДЭГ АРГА ЗҮЙЧ”-ээр аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн Эрүүл Мэндийн төвийн Хавдар бүртгэгч, арга зүйч Я.Отгонзаяа, “ШИЛДЭГ АХЛАХ СУВИЛАГЧ” –аар Нэгдсэн эмнэлгийн Поликлиникийн тасгийн ахлах сувилагч Ж.Цэрэндолгор, “ШИЛДЭГ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТЭН”-ээр Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн Цусны салбар төвийн Технологич бага эмч Х.Нуржан, “ШИЛДЭГ ЭХ БАРИГЧ”-аар Амаржих тасгийн эх баригч Д.Хорлоожав, “ШИЛДГИЙН ШИЛДЭГ СУВИЛАГЧ”-аар Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн сувилагч Г. Наранцэцэг нар нь тус тус өргөмжлөгдлөө. Манай аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад 638 сувилагч, эрүүл мэндийн тусгай мэргэжилтэн өнөөдрийн байдлаар ажилладаг байна. Тэд баярын өдрөөрөө шилдгүүдээ тодруулан алдаршуулахаас гадна аймаг, сум болон төрийн одон медалиар энгэрээ мялаав. 2017 оныг “Эх хүүхдийн сувилахуйн чанар хүртээмжийг сайжруулах” жил болгон зарласантай холбоотойгоор тус уриан дор Сувилахуйн баг хамт олон маань аймаг, орон нутагтайгаа хамтран олон ажлуудыг зохион байгуулжээ. Энэ хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлыг тодорхойлох, нотолгоонд суурилсан судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор эмч нарын “PUBLIC HEALTH - 2017 ”эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулснаас гадна төрөлжсөн сувилахуйн чиглэлээр хийгдсэн 6 төрлийн сургалт, “Сувилагчийн нэг өдөр” өдөрлөг зэргийг нэрлэж болно. 2016-2020 оны Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Урт хугацааны асаргаа сувилгааны төв” байгуулахыг тусган аймгийн удирдлагууд Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Харин улсын хэмжээнд Эрүүл мэндийн яамнаас “Сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги”-ийг салбарт анх удаа батлан 32 бүлэг ажлыг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж үр дүнгээ өгч эхлээд байгааг холбогдох албаныхан онцолж байлаа. Ийнхүү Эрүүл энхийн торгон манаанд цаг наргүй хүчин зүтгэж, үйлчлүүлэгчийн зовиур шаналлыг арилгахын төлөө авьяас чадвар, зүрх сэтгэлээ зориулсан сувилагч, эрүүл мэндийн тусгай мэргэжилтнүүдэд зориулсан “Цагаан өмсгөлтөн” хүндэтгэлийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%