“Ялгуун” хөгжмийн сургалтын төвөөс санаачлан Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Энэрэл цогцолбор сургууль, Хааны хүүхдүүд цэцэрлэг хамтран "Хөгжим бол Ялгуун" аймгийн хөгжмийн анхдугаар уралдааныг 2017 оны 05 дугаар сарын 13-нд зохион байгууллаа. Уралдаанд цэцэрлэгийн нас өөрийн сонгосон хөгжмөөр, ЕБС-ийн насныхан төгөлдөр хуур, морин хуур төрлөөр нийт 150 хүүхэд оролцож, 90 гаруй хүүхдийг шагнаж урамшуулсан байна. “ШИЛДЭГ БАГШ”-аар 5 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Дэлгэрмаа, “Дархан Морин хуур” төвийн багш Ууганжаргал,“Бяцхан моцарт” сургалтын төвийн төгөлдөр хуурын багш Балжинням шалгарчээ.