Дархан-Уул аймгийн нийт хүн амын 33.3 хувийг өсвөр үе, залуучууд эзэлдэг. Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие биенээсээ суралцан хамтдаа хөгжих орчинг бүрдүүлэх зорилготой Залуус хөгжлийн төв өнөөдөр /2017.05.30/ нээлтээ хийлээ.

Дархан сумын 11 дүгээр багийн 15 дугаар цэцэрлэгийн чанх урд Залуучууд хөгжлийн төв байрладаг бөгөөд 230 м2 талбай бүхий, интернет танхим, номын сангийн булантай ажээ.

Амьдрах ухааны сургалт, Хувь хүний хөгжлийн сургалт, сонирхлын клуб, дэмжих бүлэг, залуучуудын хүсэл сонирхолд нийцсэн оролцоо хөгжлийг дэмжих нөлөөллийн ажлыг зохион байгуулах аж.