2017 оны тавдугаар сарын байдлаар Дорнод аймагт 1.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгов.
• 2017 оны 5 дугаар сард нийт 31 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчийн тоо 1,935-д хүрсэн.
• 1.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 61.5 тэрбум төгрөг болсон.
• Шинээр олгосон зээл өмнөх сараас 570.5 сая төгрөг буюу 71.8 хувиар, төлөгдсөн зээл 2.2 сая төгрөг буюу 0.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
• Тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 9.9 % -тай байлаа.
• Тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хугацаа 18.6 жил байна.
• Нэг зээлдэгчид ногдох тухайн сард олгосон зээлийн хэмжээ дунджаар 44.3 сая төгрөг байна.
• Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл 1.4 хувь буюу 884.5 сая төгрөг, чанаргүй зээл 0.9 хувь буюу 569.9 сая төгрөг байна.
Дорнод аймаг дахь Монголбанкны салбар