“АЛТ-2” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МОНГОЛБАНКНААС 3
САРЫН “МОНГОЛ АЛТ” АЯН ЗАРЛАЛАА.
Монголбанк нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс
эхлэн 3 сарын аян зарласан билээ.
Аяны зорилго
- Монголбанкны
алт худалдан авалтыг нэмэгдүүлэх
- Олон нийтэд
Монголбанк, арилжааны банкны алт худалдан авах үйл ажиллагааг сурталчилан
таниулах
- Иргэд, аж
ахуйн нэгжийг олборлосон алтаа Монголбанк, арилжааны банкиндаа худалдахыг
уриалах
Монголбанкны алт худалдан авах
үйл ажиллагааны давуу тал
- Зөвхөн Үнэт металлын сорьцын хяналтын газраар сорьц тогтоосон алтыг
Монголбанк худалдан авдаг.
- Монголбанк ажлын өдрүүдэд 9.30-16.30 цагийн хооронд алт худалдаж
авдаг.
- Худалдан авах алтны жинд дээд, доод хязгаар гэж байхгүй.
- Тухайн өдрийн Монголбанкны алт, мөнгө худалдан авах үнээр тооцож өдөрт
нь төлбөр тооцоог хийдэг.
- Алтны төлбөр шилжүүлэхдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж
алтны үнийн дүнгээс 2.5 хувь, мөнгөний үнийн дүнгээс 5 хувийг суутгана.
·
Иргэний
үнэмлэх, арилжааны банкны данс шаардагдана
- Монголбанкны алт худалдан авах үнийг www.mongolbank.mn цахим хуудас болон 329677 утсаар лавлаж болно.
- Монголбанк Лондонгийн үнэт металлын захын ханшаар алт худалдан авдаг.
- Алтны дэлхийн зах зээлийн үнийг Лондонгийн үнэт металлын зах дээрхи
үнээр тогтоодог. Үүнийг http://www.lbma.org.uk/pricing-and-statistics
цахим хуудсаар орж харна.
- Монголд алтны худалдаачид алтыг авахдаа гол төлөв цэн-гээр үнийг нь
тогтоодог бол Монголбанк граммаар тогтоож байна.
- Алт худалдан авах үнэ өндөр.
- Эрсдэлгүй.
- Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлнэ.
- Төлбөр тооцоог өдөрт нь шилжүүлнэ.
- Ил тод байдал нэмэгдэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/dornodaimag.mongolbank, https://mongolbank.mn цахим хуудаснуудаас авна уу.