Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагавар, сургамж” уулзалт зохион байгууллагдлаа

2017-08-31

        Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр, Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн 80 дахь жилийг тэмдэглэн өнгөрүүлэх, хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, иргэд олон нийтэд хэлмэгдүүлэлтийн хор уршгийг ойлгуулан таниулах зорилгоор “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагавар, сургамж” уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Г.Батзам /ИТХ-ын дарга/, салбар комиссын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг /ИТХ-ын нарийн бичгийн дарга/, сумдын салбар комисс, сургуулийн түүх нийгмийн ухааны багш нар Говьсүмбэр аймагт оршин сууж амьдарч байгаа хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнийг хүлээн авч уулзан тэдний санал бодол, хүсэл зорилгыг сонсож харилцан ярилцсан байна.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос жил бүрийн 9 сарын 10 “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх” өдрөөр гандан хийдүүдэд ном уншуулж 108 зул өргүүлэх болон цаашид хэлмэгдэгсдийн дургалд зориулсан ном гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%