Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

2017-09-25

Эрүүл мэнд, спортын сайдын тушаал, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу өвөлжилтийн бэлэн байдлыг сайжруулах, алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг энэ сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
Энэ үеэр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд амны хөндийн үзлэг, эмчилгээг хийнэ. Мөн төрөлжсөн /нүд, шүд, дотор, ЭХО, эмэгтэйчүүд, хүүхэд, мэдрэл, чих, хамар, хоолой/ мэргэжлийн эмч нарын үзлэг явагдаж шаардлагатай үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчлэх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.
Одоогийн байдлаар Чойбалсан, Чулуунхороот, Сэргэлэн, Баяндун сумдад нийт 1764 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд 826 иргэдийг эмийн эмчилгээнд хамруулж, 81 иргэнд сэргээн засах эмчилгээг зөвлөн, 12 иргэнд хэвтэх бичиг хийж, дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлсэн байна.
Бусад сумдад дараах хуваарийн дагуу ажиллана.

Хөдөлгөөнт эмнэлгийн сумдад ажиллах хуваарь

№ Сумдын нэрс – Ажиллах хугацаа
1 Гурванзагал – 9 дүгээр сарын 25-26-ны өдөр
2 Дашбалбар – 9 дүгээр сарын 27-28-ны өдөр
3 Цагаан-Овоо – 10 дугаар сарын 02-03-ны өдөр
4 Баян-Уул – 10 дугаар сарын 04-05-ны өдөр
5 Халхгол – 10 дугаар сарын 09-12-ны өдөр
6 Матад – 10 дугаар сарын 16-17-ны өдөр
7 Баянтүмэн – 10 дугаар сарын 18-19-ны өдөр
8 Булган – 10 дугаар сарын 23-24-ны өдөр
9 Хөлөнбуйр – 10 дугаар сарын 25-26-ны өдөр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%