Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“МСҮТ-ИЙН ЗАСВАРЫН ТӨСӨЛ”-ИЙН ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

2017-09-26

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока өнөөдөр /2017.09.26/ Дархан хотод айлчилж байна. Айлчилалын эхэнд аймгийн Мэргэжил сургалт Үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Улмаар Нутгийн Удирдлагын ордонд “МСҮТ-ийн Засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд зааснаар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд 185 сая төгрөгийн өртөгтэйгээр МСҮТ-ийн сантехникийн засварыг шинэчлэн, сарын хугацаан хүлээлгэж өгөх ажээ. Харин гүйцэтгэгч байгууллагаар “Дархан Хясаат” ХХК ажиллахаар гэрээг үзгэллээ. 
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт өнгөрсөн хугацаанд 20 гаруй төслийг хэрэгжүүлснээс Дархан сумын 5 дугаар цэцэрлэг, Жигүүр цогцолбор сургуулийн их засварын ажил зэрэг боловсролын салбарт ихэнхи төслийг хэрэгжүүлсэн гэдгийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока онцлов.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%