Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МЭНДЧИЛГЭЭ

2017-09-27

МЭНДЧИЛГЭЭ

 

Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 1992 оны шинэ “Үндсэн хууль”-ийн дагуу байгуулагдан, 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Монголын Нутгийн Удирдлагын Холбооны гишүүн байгууллагаар элссэнээс хойш тасралтгүй, тогтвортой, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

 Энэ хугацаанд 7 удаагийн орон нутгийн сонгуулиар 153 төлөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга, 6 нарийн бичгийн дарга сонгогдож, томилогдон Нутгийн удирдлагын байгууллагын  зорилго, чиг  үүргийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж ирлээ.

Ингээд улс, аймаг, сум, орон нутгаа хөгжүүлэхэд нэгэн зорилготой ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа Монголын Нутгийн Удирдлагын байгууллагын үе үеийн удирдлагууд, салбар холбоодын үе үеийн удирдлагууд, төлөөлөгчөөр сонгогдож байсан, одоо сонгогдон ажиллаж байгаа хурлын төлөөлөгчид, нийт иргэддээ Монгол Улсад  Нутгийн удирдлагын байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

  

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАЙРХАНДУЛААН СУМЫН 

ИТХ-ЫН ДАРГА П.АЛТАНГАН

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4293
2955 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%