Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

15 ДУГААР БАГИЙН ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮРГЭН ШУУРХАЙ АВАХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

2017-09-28

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу энэ онд 2 өрхийн эрүүл мэндийн төвийн салбарыг иргэддээ ойртуулах тухай тусгасан. Үүний дагуу өнгөрч 6 дугаар сард Дархан сумын 7,8 дугаар багийн нийт 11000 орчим иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх “Гос хот” өрхийн эрүүл мэндийн төвийн салбар хэсгийг нээж иргэдэд хүлээлгэн өгсөн бол /2017.09.26/ “МЭДС ТОБ” өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийг ажлыг дуусгаж амар тайван, ая тухтай орчинд Дархан сумын 15 дугаар багийн иргэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг авах боломжтой боллоо. “Мэдс тоб” ӨЭМТ нь 11, 12, 15 дугаар багийн нийт 14 мянган иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Гэвч 15 дугаар багийн нутагт орших тус ӨЭМТ-ийн салбар эмнэлэгт тоног төхөөрөмж, байрны асуудал хүндрэлтэй байсан бөгөөд олон жил яригдсан энэ асуудлыг аймаг орон нутгийн удирдлагууд шийдвэрлэж чадсан юм.Тус эрүүл мэндийн төвд 4 эмч, 4 сувилагч, жолооч үйлчлэгч гээд нийтдээ 10 иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх бөгөөд өргөтгөлийн барилга шинээр барих ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Цамхагт Ундраа” ХХК тендерт шалгаран гүйцэтгэжээ. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%