Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН ХОТЫН 56 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ЗАРИМ ХҮМҮҮСИЙГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ БОЛОН БУСАД ШАГНАЛААР ШАГНАВ

2017-10-16

Баярын хурал Залуучууд театрт 13.00 цагт эхэлсэн юм. Хуралд Дарханыг дархалсан илгээлтийн эзэд, хөдөлмөрийн баатар, гавьяатууд, Дархан хотын үе үеийн дарга нар, аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, ОХУ-ын ерөнхий консул, ахмад буурлууд, хүүхэд залуусын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Дархан хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж гавьяа байгуулсан эрхэм хүндтэй хүмүүст төрийн дээд одон медаль болон аймаг сум, салбарын шагнал гардуулсан юм.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: Дархан сумын 10 дугаар багийн иргэн “Монгол Алтан тос” ХХК-ны Ерөнхий инженер Майдарын Гомбыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар: “Дархан минж” ХХК-ийн технологич, инженер Дамдиндоржийн Отгонтуяа, Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Раднаан Отгонжаргал нарыг тус тус шагналаа.

Түүнчлэн Салбарын шагналаар нэр бүхий хүмүүсийг шагнасан юм. Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр Чимэддоржийн Арслан, Дархан сумын 7 дугаар багийн ахмад настан Очиржанцангийн Пүрэв, Дархан сумын 9 дүгээр багийн ахмад настан Санжаахүүгийн Даваасүрэн, Хонгор сумын ЗДТГ-ын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга н.Даваасүрэн нарыг тус тус шагнав.

Мөн нэр бүхий хүмүүсийг “НАЙРАМДЛЫН ДАРХАН” , ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдэг, “АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЖУУХ БИЧИГ” –ээр шагнан урамшуулсан юм.

Энэ үеэр 2 иргэнийг хотын “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т алдаршууллаа.
Дархан хот үүсгэн байгуулагдсаны түүхт 56 жилийн ойн баярын босгон дээр гурван ихэр хүүхэд төрүүлж, эрүүл мэнд өсгөн орон нутгийн хүн амын өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсан онцгой их үйлсийг нь хүндэтгэж Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн иргэн Лувсанданзангийн Батсүхийн нэрийг аймгийн “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т бичиж алдаршуулав. Мөн Турк Улсын Измир хотноо зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөл спортын “Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнээс Байлдааны тархалтын төрөлд 27,8 секундын амжилтаар 3 дугаар байр эзэлж, Монгол Улсаас анх удаа Дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн түүхэн амжилт гаргаж, улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах их үйлсийн төлөө амь, биеэ зориулж яваа Онцгой байдлын газрын гал унтраах, аврах 22 дугаар салааны захирагч, ахлах дэслэгч Очирбатын Батсайханы нэрийг аймгийн “Хүндэт дэвтэрт” бичиж алдаршуулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%