Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН ХОТ БАЙГУУЛАГДСАНЫ 56 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

2017-10-16

Эрхэм хүндэт Дарханчуудаа.

 

Аймгийнхаа нийт иргэд, өсвөр залуу үеийнхэн, хотын бүтээн байгуулалтад хөдөлмөр бүтээлээ зориулсан ач буянтай анхдагчид, ахмадууд,  нутаг орноо  хөгжүүлэх ачааны хүндийг үүрч яваа өнөө үеийнхэндээ аймгийн ИТХ, Тэргүүлэгчид, Засаг даргын нэрийн өмнөөс болон хувиасаа Дархан хот үүсэн байгуулагдсаны 56 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн ерөөл өргөе.

Дархан хотын анхны суурийн чулууг  “Бурхантын хөндий”-д 1961 оны 10 дугаар сарын 17-нд тавьж байсан тэр үеэс хойш Дарханчууд хамтдаа бүтээсэн хагас зуун жилийг ардаа үдэж, Та бид Дарханыхан гэж алдарших болсондоо сэтгэл хангалуун түүхт ойн өдөртэйгээ золгож байна.

Та бүхний хичээл зүтгэл, төрөлх хотынхоо төлөө гэсэн сэтгэл зүрх, нөр их хөдөлмөрөөр богино хугацаанд сүндэрлэн боссон Дархан хот өнөөдөр эрчим хүчний хангамж, дэд бүтцийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аж үйлдвэр, худалдаа үйлчилгээ зэрэг нийгэм, соёлын салбарт Монгол улсдаа тэргүүлж, Та бид эрч хүчтэйгээр хөгжлийн төлөө хамтран ажиллаж байна.      Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд баримтлаж ажиллах Үндсэн чиглэл, Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан аймгийн хөгжил, ард иргэдийн ая тухтай ажиллаж амьдрахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан батлан хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Эрүүл Дарханчууд”, “Тохилог орчин-Эко хороолол”, “Шилэн эмнэлэг”, “Спортлог Дарханчууд”, “Залуучуудын боловсрол, хөгжил”, “Дарханы иргэд оюунлаг, авьяаслаг”, “Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хүний хөгжил” зэрэг 15 дэд хөтөлбөрүүдийг батлан нь Дарханчуудын эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллаж амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж буйг дуулгахад таатай байна.

Мөн  иргэн төвтэй төрийн үйлчилгээг эрхэмлэх, Хотын соёлыг төлөвшүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд иргэдийн санал хүсэлт, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг улс орны хөгжлийн чиг хандлагатай уялдуулан шийдвэрлэж  байна.

             Хөгжил дэвшилд тулгуурласан шинэлэг, соёлтой үйлчилгээт  хотыг  хамтдаа бүтээхэд иргэд Та бүхний оролцоо, санал санаачилга,  хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон тэмдэглье.        

            Дархан хот хөгжиж дэвжсэн 56 жилийн бүтээлч үйлсийн он жилүүдээр Та бид бахархах учиртай.  Хот байгуулалтын нөр их хөдөлмөрч уламжлалыг өвлөн үргэлжлүүлж, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө хамтдаа ажиллаж,  урагшлан хөгжицгөөе.

            Төрөлх  хотынхоо хөгжлийн түүхийг бичилцэж буй хотын иргэд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй  ерөөлийг дахин дэвшүүлье.


   АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА                            Г.ЭРДЭНЭБАТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%