Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган сумын Соёлын төвийг Г.Жамъянгийн нэрэмжит болгов

2017-10-21

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаар Булган сумын Соёлын төвийг Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай морин хуурч Г.Жамъянгийн нэрэмжит болгох тухай асуудлыг хэлэлцэж, баталлаа.

Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, төрийн их хуурч Гомбодоржийн Жамъян нь 1919 онд Дорнод аймгийн Булган сумын Туг уул хэмээх газар мэндэлсэн Булган сумын уугуул, тус сумаас төрсөн суут хүмүүн билээ.

Их хуурчийн гэр бүлийнхэн тус сумын Соёлын төвийг нэрэмжит болгох тухай хүсэлт гаргасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргад хүсэлт ирүүлжээ.

Г.Жамъян хуурч 20 орчим дуу, 2 хөгжимт драмын жүжиг, 14 концертын бүжиг, 1 бүжгийн жүжгийн хөгжим, үндэсний болон европын төрөл бүрийн хөгжмийн зэмсэгт тохируулан бичсэн 50 гаруй зохиол, морин хуур хөгжмийн 2 сурах бичиг, 1 дуурь, 2 киноны хөгжим бичиж, дэлхийн 20 гаруй оронд өөрийн үндэсний урлагаа сурталчлан таниулсан шавхагдашгүй суу билиг, авьяаст хүмүүн юм.

Их хуурчийн охин Ж.Цэцгээ Монголын хамгийн нарийн сапрон хоолойтой дуучин бөгөөд түүний хүү нь “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин  Д.Болд билээ.

Хуралдаанаар Булган сумын Соёлын төвийг Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай морин хуурч Г.Жамъянгийн нэрэмжит болгох тухай асуудлыг хэлэлцэж, баталлаа.

Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, төрийн их хуурч Гомбодоржийн Жамъян нь 1919 онд Дорнод аймгийн Булган сумын Туг уул хэмээх газар мэндэлсэн Булган сумын уугуул, тус сумаас төрсөн суут хүмүүн билээ.

Их хуурчийн гэр бүлийнхэн тус сумын Соёлын төвийг нэрэмжит болгох тухай хүсэлт гаргасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргад хүсэлт ирүүлжээ.

Г.Жамъян хуурч 20 орчим дуу, 2 хөгжимт драмын жүжиг, 14 концертын бүжиг, 1 бүжгийн жүжгийн хөгжим, үндэсний болон европын төрөл бүрийн хөгжмийн зэмсэгт тохируулан бичсэн 50 гаруй зохиол, морин хуур хөгжмийн 2 сурах бичиг, 1 дуурь, 2 киноны хөгжим бичиж, дэлхийн 20 гаруй оронд өөрийн үндэсний урлагаа сурталчлан таниулсан шавхагдашгүй суу билиг, авьяаст хүмүүн юм.

Их хуурчийн охин Ж.Цэцгээ Монголын хамгийн нарийн сапрон хоолойтой дуучин бөгөөд түүний хүү нь “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин  Д.Болд билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%