Тархвар
судлалын заалтаар АНУ-д үйлдвэрлэгдсэн flublok томуугийн эсрэг 2500 вакцинаар
өндөр настан, архаг хууч өвчтэй, жирэмсэн эхчүүдийг хамруулахаас өнөөдрийн
байдлаар 770 буюу 30.8%-ийг хамруулжээ. Сайн дурын заалтаар Солонгос улсад
үйлдвэрлэгдсэн GC FLU томуугийн эсрэг вакцинаар 6 сартайгаас дээш иргэдийг 2017
оны 10 дугаар сарын 26-наас хийж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар 16 хүүхэд,
иргэн 10.000 төлбөртэй томуугийн эсрэг вакцинд хамрагджээ. Дархлаажуулалтын
ээлжит 10 хоногоор Сахуу, татран өвчний эсрэг вакцинаар 7 настай хүүхдийн
98.4%, 15 настай хүүхдийн 99.3%-ийг дархлаажуулсан талаар Эрүүл мэндийн газраас
мэдээллээ.