Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАНДАЛТ СУДАЛГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ

2017-10-30

Тэргүүлэгчдийн хуралд /2017.10.30/ Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл зорилтот бүлгийн хүн амд үзүүлсэн эрүүл мэндийн  тусламж үйлчилгээг тухай мэдээллийг хүргэв. 
Зорилтод бүлэгт ахмад настан, нярай, жирэмсэн болон хөхүүл эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлгийн иргэд хамрагддаг бөгөөд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. 
Зорилтот бүлгийн иргэдийн үзлэгт ахмад настнуудын  67.1%   орж,   2297 буюу 53.4%  өвчтэй нь илэрч, 1102 буюу 48.0%  эрүүлжсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн 1120 –оос 982 буюу 89.1%  үзлэгт    орж,  243 буюу 24.7%  өвчтэй илэрч,   234 буюу  96.2%   эрүүлжсэн бол орц хонгилд амьдардаг 136-аас 90 буюу 66.2% үзлэгт орж, 50 буюу 55.5%   өвчтэй илэрч, 32 буюу 64.0% эрүүлжсэн байна. Тодруулбал өнгөрсөн 2016 онд эмзэг бүлгийн хүн амын эрт илрүүлэг үзлэгийн хамруулалт 200—3800 нэмэгдэж, 48.2% эрүүлжүүлсэн үр дүнтэй байна. 
Мөн Өрх, сумын ЭМТ-үүд  946 эх, нярайг 3784 удаа,  2368 ахмад настанг 3568 удаа, 414 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 628 удаа  0-1 насны 1463 хүүхдийг 5413 удаагийн  гэрийн эргэлт хийж, асаргаа, сувилгаа зөвлөмж зөвлөгөөг өгсөн байна. 
Тэргүүлэгчид уг тайлан мэдээлэлтэй танилцсаны дараагаар сумдын эмч нарыг баг дээр ажиллах давтамжийг нэмэгдүүлэх, Оюуны ирээдүй цогцолбор сургуульд амжилттай хэрэгжиж буй “Өсвөрийн эмч” төслийг ЕБ-ын бүх сургуульд үргэлжлүүлэн явуулах, уг төслийг хувийн хэвшлийн сургуулиудад сурталчлан таниулж  хамтран ажиллах, жирэмсний эрт хяналтыг нэмэгдүүлэх, нярайн эндэгдлийг бууруулахад анхаарч ажиллах саналыг тавьлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%