Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын их хурлын 68 дугаар тогтоолын хэрэгжилт
(2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар)
3.1 Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлж, ил тод, үр
ашигтай байдлыг хангасан шинэ тогтолцоо бүрдүүлэх;
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А-110
дугаар тушаалаар “Банк хоорондын цахим талбарт валют арилжаа хийх
ерөнхий гэрээ”-г баталсан бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр тус
гэрээг банкуудтай байгуулснаар 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс Банк
хоорондын валют арилжааны цахим талбарын үйл ажиллагаа эхэлж, амжилттай
хэрэгжиж байна. Цахим талбарыг нэвтрүүлснээр банк хоорондын итгэлцэл
болон мэдээллийн ил тод байдал нэмэгдэх, захын хүртээмжит байдал сайжрах
зэрэг давуу талууд бий болж, банк хоорондын гадаад валют арилжааны
идэвхи нэмэгдээд байна.
Тухайлбал, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны
өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хооронд цахим талбараар
нийт 118.35 сая ам.доллар, 50.90 сая юанийн арилжаа банк хооронд
хийгдсэн. Ингэснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад банк хоорондын нийт
арилжааны дүн 2.6 дахин, давтамж 3.8 дахин өссөн байна.
Зах зээл
дээр оролцогчдын харилцан итгэлцэл, ёс зүйн өндөр стандарт нь захын үр
ашигтай байдалд чухал нөлөө үзүүлдэг. Иймд дотоодын захын үр ашигтай
байдлыг сайжруулж, дотоодын зах зээлд валют, валютын үүсмэл хэрэгслийг
арилжаалахад зайлшгүй баримтлах ёс зүйн хэм хэмжээг тодорхойлох
зорилгоор Монголбанкнаас санаачлан Монголын Банкны Холбооноос “Арилжааны
мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийг боловсруулж, 2017 оны 4 дүгээр сарын
26-ны өдөр цахим талбарын нээлтийн үйл ажиллагааны үеэр баталсан.
Мөн уг ажлын хүрээнд, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2017 оны 1
дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн
зохицуулах хороо хамтарсан ажлын хэсэг байгуулж, арилжааны нэгдсэн
платформыг байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2017 оны 2 дугаар
сарын 01-ний өдрийн А-38/42/71 тоот хамтарсан тушаалаар арилжааны
нэгдсэн платформ байгуулах шийдлийг боловсруулах ажлын хэсгийг
байгуулсан. Тус ажлын хэсэг нь арилжааны нэгдсэн платформ байгуулах,
Банк хоорондын валют арилжааны цахим талбарын Төрөөс мөнгөний бодлогын
талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлүйл ажиллагааг
өргөжүүлэхэд тавигдах нөхцөл шаардлага, хэрэгжүүлэх арга хэмжээ болон
техникийн шийдлийг боловсруулан ажиллаж байна.
3.2 Санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлэх;
Санхүүгийн
салбарт активын удирдлагын тогтолцоо хөгжүүлэх, шаардлагатай эрх зүйн
орчин бүрдүүлэхээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байна. Сангийн
яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн
яамны төлөөллийг багтаасан өргөтгөсөн ажлын хэсгийг байгуулан, хуулийн
төслийг эцэслэн боловсруулж, Сангийн яаманд хүргүүлсэн. Монгол Улсын Их
Хурлын намрын чуулганд уг төслийг өргөн барихаар төлөвлөж байгаа болно.
Хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэх хүсэлтийг 2017 оны 4
дүгээр сарын 05-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд төсөлд олон
улсын байгууллага болон олон нийтийн саналыг тусган өргөн мэдүүлэхэд
бэлтгэн хамтран ажиллаж байна.
3.3 Санхүүгийн зах зээлийн үр
өгөөжийг нэмэгдүүлэн, шударга өрсөлдөөнийг дэмжих, ил тод байдлыг
сайжруулах зорилгоор банкнаас бусад оролцогчийн үйл ажиллагаа, суурийг
тэлж төрөлжүүлэх, шаардлагатай эрх зүйн орчныг шинэчлэх;
СТБЗ-ийн Ажлын албанаас “Монгол Улсын Санхүүгийн зах зээлийг 2025 он
хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн концепцийн саналыг Санхүүгийн
тогтвортой байдлын зөвлөлийн 2017.01.24-ний өдрийн ээлжит бус
хуралдаанаар хэлэлцүүлж, уг хөтөлбөрийн төслийг шинэчлэн боловсруулах
чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг Сангийн сайд, Монголбанкны
Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2017.01.30-ны өдрийн
А-35/33/64 дугаар хамтарсан тушаалаар байгуулсан.
Ажлын хэсгийн
хуралдааныг 2017.03.31, 2017.04.21, 2017.05.12-ны өдрүүдэд зохион
байгуулж санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдалд үнэлгээ хийх, цаашид
авах арга хэмжээний санал, хөтөлбөр боловсруулах ажлыг хийж гүйцэтгэж,
хөтөлбөрийн төслийг СТБЗ-ийн 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар
хэлэлцүүлэв. Тус хуралдаанаас гарсан санал зөвлөмжийг хөтөлбөрийн төсөлд
тусган, баримт бичгийн боловсруулалтын чанарыг сайжруулсан ба Сангийн
яам 2017.06.29-ний өдөр олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Ажлын хэсгийн зүгээс хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг хөтөлбөрийн
төсөлд тусган, хөтөлбөрийн сүүлийн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018
онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл хувилбарыг СТБЗ-ийн гишүүдэд ажлын
журмаар танилцуулж байна.
Банкны салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн
хөтөлбөрийн хүрээнд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг
боловсруулан 2017 оны 5 дугаар сард УИХ-аар батлуулсны зэрэгцээ хэд
хэдэн хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж
байна. Тухайлбал Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн
найруулга, Актив удирдлагын тухай хууль, Төв банк (Монголбанк)-ны тухай
хуулийн нэмэлт өөрчлөлт, Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг
болно.
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг
боловсруулан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн
мэдүүлсэн. 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Эдийн засгийн байнгын
хороо, Улсын Их Хурлын чуулганаар тус хуулийн төслийг хэлэлцэхийг
дэмжсэн. УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганаар “Үндэсний төлбөрийн
системийн тухай” хуулийг батлуулсан.
3.4 Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэн боловсронгуй болгох;
Мөнгө угаах болон
терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлыг төрийн дээд түвшинд дэмжиж
Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 70
дугаар захирамжаар Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх тогтолцоог үнэлэх харилцан үнэлгээний хэрэгжилтийн үр дүнг
сайжруулах талаар шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг бүхий
Үндэсний зөвлөл байгуулагдан холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг
бодлогын түвшинд уялдуулан ажиллаж байна.
2017 оны 7 дугаар сард Шри
Ланка улсын Коломбо хотод болсон мөнгө угаах, терроризмыг
санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагуудын Ази, Номхон далайн бүс нутгийн
бүлгийн жилийн чуулганаар Монгол Улсын мөнгө угаах болон терроризмтэй
тэмцэх тогтолцоог ФАТФ-ын стандартад хэрхэн нийцэж байгааг үнэлсэн.
Харилцан үнэлгээний тайлангийн үр дүнг хэлэлцсэн. Энэхүү тайланд манай
улсын дээрх тогтолцоог өмнөх харилцан үнэлгээний үеэс сайжирсныг
онцолсон боловч хууль эрх зүйн хэрэгжилт дээр сайжруулах зүйл их байгааг
тэмдэглэж 2018 оны 10 дугаар сар гэхэд суурь гол дутагдлуудыг засаж
залруулан тайлагнах үүрэг өгсөн. Энэ шаардлагыг биелүүлэх ажлын хүрээнд
Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд ажилладаг
Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018
онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл байгууллагууд дутагдлыг засах
ажлын төлөвлөгөөг боловсруулах ажил хийж байна. Түүнчлэн Монголбанкны
Ерөнхийлөгчийн тушаалаар байгуулагдсан Монголбанк, Хууль зүй, дотоод
хэргийн яамны мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг ОУВС-аас Монголбанкинд
хэрэгжүүлсэн “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх
тогтолцоог сайжруулах” техник туслалцааны үеэр өгсөн саналд суурилан
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг
ФАТФ-ын зөвлөмжтэй нийцүүлэх, Санхүүгийн мэдээллийн албаны бие даасан
байдал, чиг үүрэг, үйл ажиллагааг өргөжүүлэх асуудлыг, мэдээлэх үүрэгтэй
этгээдийн хүрээг үнэт металл арилжаалагчийг хамруулан нэмэгдүүлэх,
СМА-ны үйл ажиллагаа, чиг үүргийг өргөжүүлэх, хууль зөрчсөн тохиолдолд
хүлээх хариуцлагыг тодорхойлох талаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар
ажиллаж байна.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс
төрийн бүх байгууллагуудад ФАТФ-ын зөвлөмжүүдийг үйл ажиллагаандаа
мөрдлөг болгон ажиллахыг зөвлөсөн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн
19/15 дугаар зөвлөмж гаргасан.
3.5 эдийн засгийн идэвхжлийг дэмжих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын банкны тогтолцоог хамгаалах, гадаадын банк, түүний салбар нэгж болон бусад төрөлжсөн банкны үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судалж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар гадаадын банкууд манай улсад үйл ажиллагаа явуулахад хууль, эрх зүйн орчин, эдийн засаг, санхүү болон үндэсний аюулгүй байдлын хүрээнд судалгаа хийхээр ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-д хэлэлцэж байгаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг уялдуулж гадаадын банкны үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой заалтыг тусгаж байна. Монгол улсын санхүүгийн зах зээл дээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомж болон эрх зүйн актын хүрээнд гадаадын банк, түүний нэгжийн эрхлэх үйл ажиллагаа, зөвшөөрөл олгох, тавигдах шаардлага, татгалзах үндэслэл, хяналт тавих асуудлууд зохицуулагдах боломжтой. Мөн дотоодын санхүүгийн зах зээлийг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах, аливаа нэг гадаад банкинд давамгай байдал үүсгэхгүй байх, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлогыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд гадаадын банкны актив хөрөнгө, тусгай зөвшөөрөл авсан үйл ажиллагаанд хяналт, зохицуулалтын чиглэлээр Банкны тухай хуулийн 22.2-т заасны дагуу холбогдох эрх зүйн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлактыг боловсронгуй болгохоор ажиллаж байна.
3.6 орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгон хөгжүүлэх, ипотекийн зээлийн хөтөлбөрийг макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан урт хугацаанд хэрэгжих боломжийг бүрдүүлэх;
Хөтөлбөрийн хэрэгжилт:
Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Монголбанк оны 10 дугаар
сард хөтөлбөрийг өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бонд
(цаашид ИЗББ гэх)-ын үндсэн болон купоны төлбөрийн эх үүсвэрээр
санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Түүнчлэн банкинд олгосон эх үүсвэрийн
зарцуулалтыг ил тод болгох, зарцуулалтанд хяналт тавих үйл ажиллагааг
энгийн, үр ашигтай болгох зорилгоор банк зээлийн эх үүсвэрийг зээлдэгчид
шилжүүлсний дараа Монголбанкнаас ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр
олгодог байхаар зохицуулалт хийсэн. Тайлант хугацаанд шинэчлэн
боловсруулсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн ерөнхий гэрээ”-г
Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, МИК ОССК ХХК, Банкуудтай
хамтран байгуулав. Үүний хүрээнд Монголбанк 2017 оны 1 дүгээр сараас
2017 оны 5 дугаар сарын хооронд банкуудад нийт 130.9 тэрбум төгрөгийн эх
үүсвэр олгосон байна.
ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш
Монголбанк хөтөлбөрийн эх үүсвэрийг өөрийн эзэмшил дэх ИЗББ-ын зөвхөн
үндсэн төлбөрөөр санхүүжүүлж эхэлсэн бөгөөд 2017 оны 5 дугаар сараас 8
дугаар сарын хооронд нийт 63.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгоод байна.
Харин орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийг
хэрэгжүүлэхэд Засгийн газраас ИЗББ-ын купоны төлбөртэй тэнцэх хэмжээний
эх үүсвэр буюу 111 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан. Үүнтэй холбогдуулан
хөтөлбөрийн хэрэгжилтэнд оруулах Засгийн газар, Монголбанкны үүргийг
тодорхойлох зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын
Сангийн яамтай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан. Мөн Монгол
улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөчлөлт оруулах тухай
хуульд тусгасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сангийн яамтай
“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийн гэрээ”-г байгуулж,
Засгийн газраас 71 тэрбум төгрөгийн эх үүсвэр хүлээн авсан. Энэхүү эх
үүсвэрийг банкуудад дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллаж
байна.
БХБЯ-тай хамтарсан ажлын хэсгийн хүрээнд хөдөө орон нутаг
дахь орон сууцны барилгын мэдээлэл, орон сууцны зээлийн эрэлтийн
мэдээллийг цуглуулж, зах зээлийн нөхцөл байдлын талаар судалгаа хийв.
Мөн энэ талаар Монголбанкны орон нутаг дахь салбаруудаар дамжуулан хөдөө
орон нутаг дахь орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн мэдээллийг орон нутагт
үйл Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн
төсөл ажиллагаа явуулж буй банкуудаас авч нэгтгэн, эдгээр судалгаа,
мэдээлэлд үндэслэн орон нутаг дахь зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх
зорилгоор зөвхөн хөдөө орон нутгийн иргэдэд чиглэн зээлийн эх үүвсэрийг
олгох арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Түүнчлэн Монголбанк, Засгийн
газраас олгосон ипотекийн зээлийн эх үүсвэрийн зарцуулалтыг хянах
үүднээс банкуудаас тайлан мэдээ гаргуулан авч, хөдөө орон нутагт олгосон
зээлд зайнаас болон газар дээрх хяналт шалгалтыг тус тус хийсэн.
Хөтөлбөрийг сайжруулах чиглэлээр: Монголбанк 2017 онд орон сууцны
санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгон хөгжүүлэх, ипотекийн
зээлийн хөтөлбөрийг макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан урт
хугацаанд хэрэгжих боломжийг бүрдүүлэх, мөн санхүүгийн системд үүсч
болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор Дэлхийн банкнаас техник
туслалцаа авч холбогдох саналыг хүлээн авсан бөгөөд саналыг судлан
удирдлагуудад танилцуулах ажлыг хариуцан ажиллаж байна.
Түүнчлэн
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар ажлын хэсэг байгуулан үнэт
цаасжуулалтын бүтцийг өөрчлөх, хүүний буцаалтын системийг нэвтрүүлэх
санал боловсруулан хөтөлбөрт оролцогч талуудад танилцуулан санал авсан.
Тайлант хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооноос боловсруулж буй
ипотекийн зээлийн даатгалын журмын төслийг судалж холбогдох саналаа
хүргүүлсэн. Одоогоор хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхтэй
холбоотойгоор ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд тулгараад буй
асуудлуудаар Сангийн яамтай санал солилцох уулзалт зохион байгуулах
ажлыг санаачлан, холбогдох ажлыг хийж гүйцэтгэж байна.
Бусад үйл
ажиллагаа: Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн явцын талаар олон
нийтэд зөв мэдээлэл хүргэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр
дамжуулан ярилцлага өгч, хэлэлцүүлэгт оролцлоо.
Орон сууцны
санхүүжилтийн тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд Засгийн газраас
иргэдэд олгох орон сууцны зээлийн татаасын харилцааг зохицуулах Засгийн
газраас боловсруулсан “Иргэдэд орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэх
журам”-ын төслийг судлан хоёр удаа санал өгч, хамтран ажиллалаа.
Банкны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохицуулсан Монголбанкны
Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар баталсан “Ипотекийн зээлийн
үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэх ажил хийгдэж байна.
Журмын
төсөлд “тодорхой санхүүгийн шалгуур хангасан даатгагчаас сонголт хийж
зээлийн даатгалд хамрагдах боломжийг зээл хүсэгчид Төрөөс мөнгөний
бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл олгох,
Их-20-ын орнуудын байгуулсан “Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл”-өөс
гаргасан орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн
зарчмууд дахь “Ипотекийн зээлийг даатгалд хамруулах нь ипотекийн зээлийн
үйл ажиллагааны зохистой удирдлагыг орхигдуулах үндэслэл болохгүй байх;
Зээлдүүлэгч нь даатгагчтай холбогдолтой үүсч болзошгүй харилцагчийн
эрсдэл, даатгалын хамрах хүрээ, нөхцлийн талаар бие даасан, зохистой
судалгаа, үнэлгээг гүйцэтгэнэ. Даатгал нь хэр үнэтэй байх нь даатгагчийн
санхүүгийн чадвар, даатгалын нөхцөлөөс хамаарах бөгөөд эдгээр
үзүүлэлтүүдийг зээлдүүлэгч нь тогтмол хянах үүрэгтэй байх; даатгагчийн
үйл ажиллагаа нь хуулиар зохицуулагдсан байх бөгөөд хууль, эрх зүйн
хүрээнд эрсдэлийг зээлдүүлэгчээс даатгагчид шилжүүлэх харилцааг үр
дүнтэй зохицуулж байх; Ипотекийн зээлийн даатгалын нөхцөлд зээлийн
эрсдэл нь цөөн тооны даатгагч нарт шилжих тул, төрөөс даатгагч нар хэт
төвлөрлийн эрсдэлд өртөж буй эсэхэд хяналт тавих” зохицуулалтыг
нэвтрүүлэх ажлыг хийж байна.