Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2017-10-31

САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 14:00 цагт Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд “Санхүүгийн боловсрол” аяны нээлтийн нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулав.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн ажилтнууд, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ө.Амарсайхан, Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа, Насан туршийн боловсрол төвийн багш нар, банкуудын удирдлага, ажилтнууд, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.

Аяны нээлтэд Аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, Монголбанкны салбарын захирал Х.Алтангэрэл нар үг хэлсэн ба Дорнод аймаг дахь Монголбанкны салбарын хянан шалгагч Ч.Тунгалагтуяа “Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, үр дүнгийн талаар, мэдээлэл хийж Санхүүгийн боловсрол аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4460
3103 / 70%
856 / 19%
246 / 6%
255 / 6%