Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн Хөдөлмөрийн зах зээлийн LMIS
програмд 10 дугаар сард ажилгүй, ажил хайгчаар 135 иргэн бүртгүүлж давхардсан
тоогоор захиалга өгсөн 32 ажил олгогчийн 148 ажлын байрны сул орон тоог зарлаж
Е-бирж, байгууллагын веб сайт, fb хуудас, ажлын байрны зарын самбар, багийн
төвүүдийн самбар, тухайн багт ажиллаж байгаа хөдөлмөр эрхлэлт, халамжийн
асуудал эрхэлсэн мэргэжилтнүүдээр дамжуулан иргэдэд нээлттэй зарлан мэдээлж 82
иргэнийг ажлын байранд зуучилжээ.