Малчин багийн ИНХ-ын 5 удаагийн хурал өнөөдөр 2017.11.07 ны өдөр Дархан сумын хуралдааны танхимд боллоо. Хурлаар үндсэн 6 асуудлаар мэдээлэл хииж, малчдын өмнө тулгамдсан асуудлаар харилцан ярилцав. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Д.Пүрэвдорж , Дархан сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Ж.Уранчимэг нар мэдээлэл хийлээ .

Малчин багийн 15 хэсэгт 2000 гаруй иргэд оршин суудаг. Тус баг 5 Тэргүүлэгчтэй ба ИНХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар зөвхөн 5 хүн хуралдах бус иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэсэг тус бүрээр айл өрхийн төлөөлөлийг оролцуулж хурлыг зохион байгуулснаар онцлогтой байлаа. Тодруулбал : Хөтөл хороолол, Уужим булаг, Гурван шар, Ноёнхонгор, Зулзага, Хүйтний нол, Дархан түлээт зэрэг хэсгийн айл өрхүүдээс төлөөлөл болгож нэг иргэнийг оролцуулсан байв.

Энэ удаагийн хурлаар Малчин багт үүссэн ил задгай хогны асуудал, Эрчимжсэн мал аж ахуйн бүс байгуулах төслийн талаар иргэдээс санал авчээ.Түүнчлэн багийн ИНХ-ын 3 дугаар хуралдааны товыг тогтож, хэлэлцэх асуудлыг жагсаалтыг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Малчин багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны гол онцлог нь иргэдийн оролцоог хангаж хэсэг тус бүрээс айл өрхийн төлөөллийг хамруулж, мэдээллийг ил тод , хүртээмжтэй , иргэд тэгш оролцох боломжийг бүрдүүлсэн байна.