Улаанбаатар хотын
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын ачааллыг бууруулах зорилгоор жолооч
нарт замын хөдөлгөөний мэдээллийг цаг тухайд нь хүргэх үүднээс нэгэн шинэ
технологийг /UBtraffic.mn app/ нэвтрүүлжээ.
Ингэснээр жолооч нар явах чиглэлийнхээ зай, туулах дундаж
хугацааны тооцоолол, хөдөлгөөний ерөнхий байдал, уулзвар, гарцууд дахь түгжрэл,
осол саадын мэдээлэл, зам засвар, замын саад, төлбөртэй зогсоолын талаар шууд
мэдэх боломжтой болсон байна.