Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Малчин багийн залуу гэр бүлүүд сэтгэлийн бэлэг аянд хамрагдав

2017-11-10

Дархан сумын 10 дугаар багийн иргэн Ч.Сүхбаатарын гэр бүлээс сэтгэлийн бэлэг аяныг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байна. Дархан сумын 8 дугаар багийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс сэтгэлийн бэлэг аяныг дэмжин оролцжээ. Малчин багийн 0-16 насны 4 хүртэлх хүүхэдтэй ажилгүй боловч, амьдралын төлөө зүтгэж яваа залуу гэр бүлийг дэмжин сэтгэлийн бэлэг гардуулан өглөө. Малчин багийн ИНХ-ын Тэргүүлэгчид хуралдаж 8 гэр бүлийг тодруулахдаа иргэдийнхээ санал бодолд тулгуурлаж, ил тод нээлттэй байх зарчмыг баримтлан дээрх гэр бүлийг сонгосон гэж тус багийн ИНХ-ын дарга Б.Адъяа онцлон хэлэв. Тус багийн ИНХ-ын Тэргүүлэгч С.Эрдэнэчимэг аяныг санаачлагч нартай холбодож багийн иргэдээ сэтгэлийн бэлэг аянд хамруулжээ.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5037
3631 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%