Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар
нээлттэй хорих анги, Шийдвэр гүйцэтгэлийн тасагт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа
явагдаж байгаа Татвар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй
болон төрийн бусад байгууллага, албан тушаалтнаас оногдуулсан захиргааны актыг
баталгаажуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хууль тогтоомжийн
хүрээнд зохион байгуулж, түүний биелэлтийг хангах зорилготой аймгийн төсөвт
төлөх өр авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх нэг сарын аян 2017 оны 11 дүгээр
сарын 1-нээс эхэлжээ. Энэхүү аяны хүрээнд 11 дүгээр сарын 16-ний өдрийн
байдлаар нийтдээ 85.880.906 төгрөгийг хэсэгчлэн биелүүлсэн байна.