Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2017-11-27

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас өнөөдөр /2017.11.27/ Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын дарга Зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ: -1992 оноос эхлэн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох аймаг, сумын ИТХ байгуулагдаж, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулан, орон нутгаа хөгжүүлэх чиг үүргийг баримтлан ажиллаж байна. Энэ хугацаанд Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Төлөөлөгчдийг чадавхжуулах, цаг үеийн мэдээлэл олгох зорилгоор Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг анхлан санаачилж зохион байгуулж ирснийг онцлов.
Уг зөвлөгөөний эхэнд ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилт”, “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтын биелэлт, 2018 онд дэвшүүлэх зорилт”-ыг танилцуулсан юм.  
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 2017 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхээр 2 зорилтыг дэвшүүлсэн бөгөөд үүнд “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн албаны хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах”, “Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд 8 бүлэг, 11 дэд бүлэг, 139 зорилт, 307 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс нийт арга хэмжээний 293 арга хэмжээ буюу хөтөлбөрийн 95.11%-ийг 2017 онд хэрэгжүүлсэн байна. 
Харин 2018  оныг аймгийн хэмжээнд “Ахмадын нийгмийн оролцоог дэмжих”, “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй, нээлттэй ил тод болгох”, “Хотын соёлыг төлөвшүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх” гэсэн 3 зорилтыг дэвшүүлэхээр өнөөдрийн Төлөөлөгчдийн зөвлөгөөний үеэр танилцууллаа. 
Төлөөлөгчдийн зүгээс “Ахмадын жил” болгох зорилтын агуулгыг тодорхой болгож, цаг хүрээг нь нэмэгдүүлэх, 2018 онд ХАА-н салбарыг хөгжүүлэхэд түлхүү анхаарах, тайлан, төлөвлөгөөг боловсруулахад судалгаанд суурилсан мэдээллийг ашиглах зэрэг хэд хэдэн саналыг гаргалаа.
Уг зөвлөгөөнөөр “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилт”, “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтын биелэлт, 2018 онд дэвшүүлэх зорилт”-ыг хэлэлцэж, Төлөөлөгчдөөс гаргасан саналуудыг  тусгаж, улмаар ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар дахин хэлэлцүүлэх юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%