Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР 6 СҮМИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАВ

2017-11-28

     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 49 дүгээр тогтоолоор "Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт сүм хийд байгуулж үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, сунгах, хориглох журам"-ыг баталсан бөгөөд тус журмын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулагдсан юм. 
Уг ажлын хэсэг 2017 оны 5 дугаар сараас  эхлэн 2 сарын хугацаанд орон нутагт зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж буй 33 сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ба Нийгмийн бодлогын хэлтсээс Тэргүүлэгчдийн хуралд /2017.11.27/ тус ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулахын зэрэгцээ зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 8 сүм, хийдийн материалыг танилцуулав. 
Үндсэн хуульд “Шашин шүтэх, эс шүтэх” эрхийг хангасан байдаг. Гэвч аливаа шашны байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомж болон тухай орон нутгаас тогтоосон дүрэм журам, хэм хэмжээг даган биелүүлэх ёстойг Тэргүүлэгчдийн зүгээс анхааруулж, хүний итгэл үнэмшлийг ашиглан эрх ашгийг нь хохироож буй эсэх, стандартад шаардлагыг хангасан орчинд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж буй эсэхэд тогтмол хяналт шалгалт хийхийг холбогдох хяналтын байгууллагуудад үүрэгжүүлсэн юм.
Тэргүүлэгчид нийт 8 сүм хийдийн материалтай танилцаж, сүм, хийдүүдийн удирдлагуудтай уулзалт хийсэн бөгөөд Соён гэгээрүүлэгч шашны төв, Дэлхийн сайн мэдээний авралын зарын Дархан бурханы сүм, Мариа аусилиум, Дархан Баптист, Эвсэг ахан дүүсийн төлөө Баптист сүм, Христ сайн мэдээ Дархан цуглаан зэрэг 6 сүмийн зөвшөөрлийг 1 жилийн хугацаатайгаар сунгав. Харин Дархан сумын 5, 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүд сүмийн Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар нь Улаанбаатар хотод бүртгэлтэй учир хуулийн дагуу орон нутгаас албан ёсны зөвшөөрлөө авч, үйл ажиллагаа явуулахыг анхааруулж, зөвшөөрлийг нь сунгахгүй байх шийдвэрийг гаргалаа.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%