Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭЛТ

2017-11-29

Дархан-Уул аймгийн ЗДТГазар нь Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй орон нутгийн төрийн захиргааны байгуулага болсноороо онцлогтой юм.

Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015/MNS ISO 9001:2016 стандартын 7 дугаар бүлгийн 7.3 дахь шаардлагын дагуу станадртын хэрэгжилтийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Мэдээлэл технологийн алба хамтран иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчилах, түгээн дэлгэрүүлэх ажлыг хариуцдаг, хэрэгжүүлдэг.

Түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стнадартын шаардлагыг хэрэгжүүлэх, шинэ стандартад шилжих зорилт тавин ажиллаж байгаа аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс, “Дархан дулааны сүлжээ” ТӨХК, “Алтан хүнс групп”-ийн хүсэлтээр /2017.11.27-28-ны өдрүүдэд/ эдгээр байгууллагуудын дээд, дунд шатны менежер, инженер, албан хаагчид, нийт 31 хүнд танилцуулга мэдээлэл хийж, туршлагаасаа хуваалцлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%