2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр сумын ИТХ-ын 5-р хуралдаан боллоо. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Үүнд:
- Суманд нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай
- Сумын бэлчээр ашиглах журам батлах тухай.
Тус сумын ИТХ нь УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслөөс зарласан 2017 оны тэтгэлэгт хөтөлбөрт "Шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийтийн сонсгол зохион байгуулах" сэдвээр шалгарсан ба уг төслийн хүрээнд дараах журмуудыг батлан гаргалаа.