Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газар нь өөрийн байрандаа Дархан сумын 1-8-р багийн Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Хүчирхийлэлд өртсөн иргэн болон Зорилтот бүлгийн иргэдэд "ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ" өгөх танхимыг 2017 оны 11-дүгээр сарын 27-ноос эхлэн нээн ажиллуулж эхэллээ. Зөвлөгөөг Даваа, Пүрэв гаригуудад 08:30-17:30 цагийн хооронд өгч ажиллаж байна.

