Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА НАРЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-10-31

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төслийн хүрээнд Дорнод аймгийн 14 сумын 66 багийн ИНХ-ын дарга нарийн сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Сургалтанд хамрагдагсадаас хамгийн залуу нь Булган сумын Өндөр хошуу багийн ИНХ-ын дарга Х.Түвшинтөр, Гурванзагал сумын Рашаант багийн ИНХ-ын дарга Ч.Мөнхбаатар нар 23 настай байсан бол хамгийн ахмад нь Баяндун сумын Наран багийн ИНХ-ын дарга М.Лхам 63 настай байсан юм.

Сургалтаар БИНХ-ын эрх зүйн суурь ойлголт, Багийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж дүн шинжилгээ хийх, Иргэдийн оролцоо, БИНХ-ын шийдвэр, хэрэгжилтэнд хяналт тавих, БИНХ-ын Хуралдаан сэдвээр сургалт зохион байгуулагдлаа.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%