Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

DARKHAN-UUL.KHURAL.MN САЙТ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2017-12-15

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүтээгдсэн www.khural.mn цахим хуудасны дэд цахим хуудсыг хөгжүүлэх уралдааны дүн гарлаа. 
Уралдаанд оролцохоор тогтоосон хугацаанд тайлан ирүүлсэн ИТХ-уудын дэд цахим хуудаст УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хараат бус судалгааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийн гишүүд дүн шинжилгээ хийсэн байна. 
Уг уралдаанд Дархан-Уул аймгийн ИТХ-ын Darkhan-uul.khural.mn цахим сайт нь тогтвортой хөгжүүлэлт, ИТХ-ын үйл ажиллагааны ил тод байдал, админы идэвх санаачлага зэрэг шалгуур үзүүлэлтээр тэргүүлэн, ТЭРГҮҮН байр эзэлсэн бөгөөд өмнө нь 2013, 2014 онуудад мөн тэргүүн байр эзэлж байсан юм.
Мөн уг уралдааны 330 сумын ИТХ-ын дэд сайтуудын дунд явуулсан шалгуурт Дархан, Хонгор, Шарын гол сумын дэд сайтууд  1, 2 дугаар байрыг эзэлж, өндөр амжилт үзүүллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%