Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​“Шилэн эмнэлэг” төсөл үргэлжилж байна

2017-12-22

Дархан-Уул аймгийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эмнэлгийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй, хүлээгдэлгүй авах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд “Шилэн эмнэлэг” төслийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан хэрэгжүүлж байгаа билээ. Тус эмнэлгийн эхний шат өнгөрсөн 9 дүгээр сард хэрэгжиж эхэлсэн бол 12 дугаар сарын 21-нд 2 дах шат нээлтээ хийн хэрэгжиж эхэллээ. Эхний ээлжид Нэгдсэн эмнэлгийн амбулаторийг бүрэн хэмжээнд камержуулж иргэдийн цаг завыг хэмнэн оочир, дугаарлалтыг цахимжуулж /7037-1103/ утсаар болон /emneleg.darkhan.mn/ хаягаар эмчид үзүүлэх номер дугаараа авах, шуурхай ил тод нээлттэй байдлыг хангасан байна. Харин 2 дахь шатанд Түргэн тусламжийн 103-ийн үйл ажиллагааг хөнгөвчилж дуудлагын 12 автомашинаас 10-т нь gps аппарат суурилуулжээ. Энэхүү gps-ийг авто машинуудад суурилуулснаар тухайн дуудлагын авто машин хаана, ямар хурдтай явж байгааг хянах бүрэн боломжтой болж байгаараа онцлог юм. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103 дуудлагын утсанд өдөрт 90-100 дуудлага ирж байгаа ажээ. Дуудлагын дийлэнх хувийг томуугийн өвчлөл, даралт, зүрх, авто ослын дуудлага эзэлж байгаа юм байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%