Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэлтэй ажилласан олон нийтийн цагдаа нарыг өнөөдөр 2017.12.25 ны өдөр шагнан урамшуулав. Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Сүхбаатар нар гардуулан өглөө.
Цагдаагийн албаны тухай хуулиар Олон нийтийн байцаагчийг Олон нийтийн цагдаа хэмээн хуульчилсан бөгөөд нийт 13 ажил, албан үүргийг гүйцэтгэхээр заажээ.Мөн тус хуулийн дагуу олон нийтийн цагдааг олон жил үр бүтээлтэй гүйцэтгэсэн залуусыг Цагдаагийн албанд дэвшин томилохоор заасан нь Цагдаагийн боловсон хүчнийг бэлтгэх ач холбогдолтой .