Дорнод аймаг дахь банкуудын ипотекийн зээлийн тайлан
2017 оны 3 дугаар улирлын байдлаар
· 2017 оны 9 дүгээр сард нийт 26 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчийн тоо 1,977-д хүрсэн.
· 989.5 сая төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 62,414.0 сая төгрөг болсон.
· Шинээр олгосон зээл өмнөх сараас 471.1 сая төгрөг буюу 90.9 хувиар өсч, төлөгдсөн зээл 38.4 сая төгрөг буюу 9.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
· Тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 13.8 хувьтай байна.
· Тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хугацаа 16.9 жил байна.
· Нэг зээлдэгчид ногдох тухайн сард олгосон зээлийн хэмжээ дунджаар 38.1 сая төгрөг байна.
· Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл 1.7 хувь буюу 1,072.5 сая төгрөг, чанаргүй зээл 0.9 хувь буюу 545.9 сая төгрөг байна.